Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авдаг 70353511 утсанд аймгийн хэмжээнд нэг шуудай нүүрс 15000 төгрөгөөр худалдаалж байна гэсэн өргөдөл гомдол ирсэн байна. Тус өргөдөл гомдлын дагуу өнөөдрийн Засаг даргын шуурхай хуралдаанаар худал ташаа мэдээлэл болохыг Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Даваадорж хэллээ.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 550 тн нүүрсний нөөц байна.Үнийн хувьд нүүрсний гурван бөөний төвд 8000, хорооллын болон бусад газруудад 9000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Мөн портер мод 450000-480000 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд 480м3 түлээний нөөцтэй байна.
Сэтгэгдэл: