Сүүлийн гурван жилд Орхон аймаг эрүүл мэндийн салбартаа 15,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд Бүсийн оношилгоо, эмчилгээний төв ангиографи, компьютер, томографийн төвтэй болсон байна. Жилд дунджаар 300-400 үйлчлүүлэгч Улаанбаатар хотод оношилгоо, эмчилгээ хийлгэдэг байсан бол энэ тоо 50 хувиар буурчээ.
Мөн энэ хавраас Хавдрын бай эмчилгээг эхлүүлээд байна. Уг эмчилгээг хийхэд нэн шаардлагатай тоног, төхөөрөмжийн худалдан авалтад орон нутгаас 235 сая төгрөг зарцуулжээ. Орхон аймагт жилд дунджаар 300 хүн хавдраар оношлогддог байна.
Эрүүл мэндийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Орхон аймаг БНСУ-ын Дэгү, Пусан хотын эмнэлэгүүдтэй “Алсын зайн оношилгооны төв”-ийг байгуулж хавдар, зүрх судас зэрэг зонхилон тохиолдож буй өвчнийг шуурхай оношлох, эмчлэх, хамтран мэс засал хийх ажлыг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл: