| 2024-04-19
ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Г.Оюунтуяа / 139
ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ  ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Орхон аймгийн эруул мэндийн салбарын удирдах ажилтнууд, тасгийн эрхлэгч, арга зүйч, ахлах сувилагч нарын дунд зохион байгуулагдаж буйУДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНэхэллээ.

Зөвлөгөөнөөр Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэлт, цахим шилжилт, өнөөгийн  нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, эрүүл мэндийн салбарын нийт 156 удирдах ажилтан оролцлоо.  Зөвлөгөөний нээлтийн үеэр  УИХ-ын гишүүн Д.Батлут үг хэлэхдээ “УИХ, ЗГ-аас 2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан.  Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль 4-р сарын 1-ээс эхлэн хэрэгжиж, энэ чиглэлээр  Монгол улс анхдагч хуультай болсон” талаар онцолсон юм.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг хийх, иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ.

Тус хууль нь хүнээ өвдсөний дараа  эмчлэх биш эрүүл байхад нь өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэх учраас  УИХ:

  • Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан
  • ЭМДСгийн үйлчлэх хүрээг өргөтгөж, лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагуудад шинэ технологи нэвтрүүлэх зардлыг шийдэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн
  • Эмийн үнэ, чанартай холбоотой асуудалд чанарын ахиц гаргах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах хуулинд өөрчлөлт оруулж, эм эмнэлгийн хэрэгслийн тендерт хэмнэлтийн зарчим, бага үнийн санал үйлчлэхгүй, тендерийг чанар үнийн хосолмол шалгуураар дүгнэх цоо шинэ өөрчлөлтийг оруулсан зэрэг өөрчлөлт, шинэчлэлийг хийж байгаа талаар зөвлөгөөний үеэр танилцуулагдлаа.

Зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийг Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдэд хэлэлцэн тусгах юм.

Сэтгэгдэл: