Хүн төрөхөөс үхэх хүртлээ хэр их хог “үйлдвэрлэдэг” бол, түүнийг нь тооцож гаргаад байнга сануулдаг бол, сануулаад багасгахыг шаарддаг бол Бид дэлхийг 24 удаа ороох тийм их хэмжээний хогийг “үйлдвэрлэх” байсан болов уу?
Дэлхийн хогийн цэгийг загварынхан “дүүргэдэг”
Манай гариг дээр хүний гараар бүтээгдсэн зүйлс амьд оршихуйгаас ч их болж, дэлхий хог хаягдлаар дүүрлээ. Үүнд загварын шинэчлэлт гол нөлөөг үзүүлж байна. Иймд хурдтай хөгжиж буй загваруудыг зогсоох цаг нь болсон гэж Дейчэ Вэллэ сувгийн редактор Мартин Муно хэлсэн юм.
2020-иод оны эхэн үе нь хүн төрөлхтөнд цар тахлын эхлэл гэдгээр дурсагдах бол үүн дээр нэмж хүний гараар бүтсэн зүйлийн масс (жин) нь дэлхий дээрх бүх амьд биетүүдийн массаас анх удаа давж гарсан үе гэдгээрээ түүхэнд бичигдлээ.
Энэ юу вэ гэхээр хуванцар, даавуу, метал, байшин, машин болон бусад олдворуудын хэмжээ нь дэлхий дээрх бүх амьтан, ургамал, мөөгөнцөр, бактерийн хэмжээнээс илүү хүнд байгаа юм. Израилийн Вейзманы хүрээлэнгийн судалгааны эрдэмтэд ойрын жилүүдэд энэ тэнцвэрийг амьд биетний эсрэг ихсэнэ гэж таамаглаж байна.
Чили улсад нэгээс хоёр удаа өмссөн хувцас хогийн цэгийг нь дүүргэдэг
Хог хаягдлын хамгийн том цэгийг Атакама цөлөөс харж болно. Чилийн байгалийн диваажин гэх уг газарт олон мянган тонн хуучин болон борлогдоогүй шинэ хувцаснууд хаягддаг. Тэдгээрийг ихэвчлэн Хятадад үйлдвэрлэж, Европ, Хойд Америкт хэрэглэж, нэгээс хоёр удаа өмссөн байдаг. Тэгээд хогийн цэг рүү шинээрээ хаягддаг.
Хаягдлын гол шалтгаан нь хувцас загварын зах зээлийн гол тоглогчдын нэг Хятадын “Shein групп” бөгөөд түүний аж ахуйн нэгж 30 орчим тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Тус компани өдөр бүр 500 нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ шинэ бүтээгдэхүүнийг бусад брэндийн загвараас хуулбарлаж их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Мөн хөдөлмөрийн мөлжлөг өндөртэй гэх олон шалтгаанаар тус группыг олон улс буруутгадаг байна.
Хуучин цамцаа өмсөж шинэ ноосон цамц авахаас татгалз
Хог хаягдлыг багасгах нь дахиж хэзээ ч шинэ хувцас худалдаж авахгүй гэсэн үг биш юм. Үүний оронд зөв зохистой хэрэглэж ухамсартай шийдвэр гаргаж сурах юм. Философич, соёлын шүүмжлэгч Уолтер Бенжамин нас барахынхаа өмнөхөн "Бүх зүйл "өмнөх шиг ээ" үргэлжилсээр байгаа нь сүйрэл юм. Хүн төрөлхтөн өөрчлөгдөхийг хүсдэггүй, “Энэ нь удахгүй болох зүйл биш, харин өгөгдсөн зүйл гэж” ойлгоод хэвшчихсэн. Бид яагаад энэ чөтгөрийн тойргоос гарч болохгүй гэж?
Социологич Харальд Велцер "Өөртөө бичсэн эмгэнэл" номондоо манай соёлд тамхинаас гарах тухай ойлголт байдаггүй гэж тэмдэглэжээ. Тэрээр бид цаг уурын өөрчлөлт, өдрөөс өдөрт устаж үгүй болж байгаа байгалиа аврахын тулд эдийн засгаар бус инноваци ашиглан хариу арга хэмжээ авахыг хичээж байна. Гэвч үүнд логикийн алдаа их. Жишээ нь та бензинээр ажилладаг машиныг цахилгаан машинаар солилоо гэхэд цахилгааныг нүүрсээр л үйлдвэрлэж байна. Энэ нь уур амьсгалд тус болохгүй. Үүний оронд машин унах цагаа багасгаж болно. Мөн хуучин цамцаа өмсөж шинэ ноосон цамц авахаас татгалзах. Ингэж хэмээн бид зөв эхэлж чадна. Энэ бол эхлэл гэжээ.
Эх сурвалж. www.dw.de Орчуулсан Б.Удвал
Сэтгэгдэл: