Уншигч та бүхэнд юуны өмнө Дэлхийн 77 гаруй улс оронд 11,000+ салбартайгаар, 39 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа BNI талаар товч мэдээлэл хүргэе. Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж буй энтрепренуудад зорилтот зах зээл, худалдан авагчтай нь холбох үйл ажиллагаа явуулдаг Business Network International буюу BNI Mongolia гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Олон улсын бизнес нетворк бөгөөд Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой хамтын үйл ажиллагаа юм. Эрдэнэт хотын 50 гаруй бизнес эрхлэгчид "BNI ERDENES" platinuim салбарыг амжилттай нээлээ. Манлайллын багт Хувь хүний хөгжлийн сургалтын төвийн захирал П.Нямжаргал, Дэд ерөнхийлөгчөөр Хаан банкны бизнес хөгжлийн төвийн захирал Ц.Хатанбаатар, нарийн бичгийн даргаар Хөтөч брендийг үүсгэн байгуулагч Б.Дуламсүрэн нар ажиллах юм. BNI бол дотооддоо болон олон улс руу бизнесээ өргөжүүлэхийг хүсэж буй энтрепренуудад зорилтот зах зээл, худалдан авагчтай нь холбох үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
BNI – н гишүүн болсноор та дараах боломжуудыг өөртөө болон бизнестээ үүсгэнэ.
Үүнд:
• Танилын хүрээгээ тэлэх
• Бизнесээ дараагийн шатанд гаргах
• Борлуулалтаа өсгөх
• Компаниа өргөжүүлэх
• Сурч, хөгжих
• Дэлхийн зах зээлд гарах боломжуудыг үүсгэнэ.
Зөвхөн бизнес эрхлэгчид л гишүүнээр элсдэг тул шийдвэр гаргах түвшиний томоохон хүрээлэл таны бизнесийг хүлээн авах болно. BNI ERDENES салбарын гишүүн болох хүсэлтэй бизнес эрхлэгчид та бүхнийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
Сэтгэгдэл: