Нийгэм | 2024-12-19
МУГТ Э.Содномпилжээ тэргүүтэй дөрвөн  эрхмийг “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө
А.Админ / 158
МУГТ Э.Содномпилжээ тэргүүтэй дөрвөн  эрхмийг “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

“Эрдэнэт хот болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн  баярын өдрөөр  аймаг, орон нутгийнхаа “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр шалгарсан иргэддээ аймгийн удирдлагууд шагналыг нь гардууллаа. 

Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хөгжил дэвшилд манлайлагч байж, залуу үедээ үлгэр жишээ болж яваа эрхэм хүмүүсийг аймгийн ИТХ-ын Зөвлөл, Засаг даргын Зөвлөлийн хамтарсан хурлын шийдвэрээр Орхон аймаг, Эрдэнэт хотын “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр шалгаруулж, өргөмжилдөг билээ. 

Энэ жил...

  • Паралимпийн наадмын аварга, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ
  • Монгол Улсын Гавьяат хуульч, Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Сандагийн Цэгмэд
  • Эрдэнэт сонины сурвалжлагч, Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Нийтийн мэдээллийн төвийн захирал асан “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Журайн Оюун
  • Эрдэнэт хотын Ардын Депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын эдийн засагч, УИХ-ын гишүүн асан Ёндонгийн Баярсайхан нар аймаг, орон нутгийнхаа “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр өргөмжлөгдлөө. 

 

Сэтгэгдэл: