Нийгэм | 2025-01-25
ЦТП 5-3 халаалтын ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
А.Админ / 114
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ

Орхон аймгийн хэмжээнд 64 Ус дулаан дамжуулах төв ажиллаж айл өрх, ААНБ-ыг халаалт, халуун, хүйтэн усаар хангадаг. Үүний 52 нь ялтсан бойлертой.  Хүчин чадал нь муудсан зарим ЦТП /дулаан дамжуулах төв/-ийн   ялтсан бойлерыг шинэчилж, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хийж байна.   

Энэ удаа Болзошгүй аваарын зардлын 72 сая төгрөгийн санхүүжилтээр ЦТП 5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ. 

Тус ЦТП-ийн ялтсан бойлерыг 2008 оны үед суурилуулж байсан анхны ялтсан бойлеруудын нэг юм. Шинэчилж өргөтгөснөөр  5-р сургууль, 5-р хорооллын 10-р байр, 5-р хорооллын 11-р байр, 5-р хорооллын 12-р байр, 5-р хорооллын 13-р байрны 500 орчим  айл өрх,  аж ахуй нэгжийн  дулаан  хэвийн боллоо. 

Сэтгэгдэл: