Нийгэм | 2021-12-09
Шүдний эмнэлгүүд үнэгүй үзлэг хийнэ
Б.Удвал / 279
Шүдний эмнэлгүүд үнэгүй үзлэг хийнэ

“Анхдагч илгээлтийн эздийн өдөр” болон “Эрдэнэт хотын өдөр” энэ сарын 11-нд тохионо. 1975 оны 12 дугаар сарын 11-нд  Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог улсын зэрэглэлтэй хот болгохоор шийдвэр гарсаны дагуу Эрдэнэт хот байгуулагдсан түүхтэй.  
Хотын өдрийг тохиолдуулан хүчит бөхийн барилдаан, зураач , урчуудын холбооны уран бүтээлийн үзэсгэлэн болно. 
Мөн иргэдэд дараах үйл ажиллагааг үнэгүй дэлгэх юм. Үүнд:
-    12 дугаар сарын 9-11 хүртэл “Сархиа” цанын бааз, 
-  12 дугаар 11-ний өдөр аймгийн Музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бол  Баян-Өндөр, Жаргалант сумын Соёлын төвүүд  өөрсдийн байрандаа  урлагийн тоглолт  үнэ төлбөргүй зохион байгуулна. 
-    12-р сарын 11-ний өдөр Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх “Эмийн сан” дархлаа дэмжих амин дэмүүдийг 10 хувийн хямдралтай худалдах бол “Хаш”, “Эмаль”, “E-Happy”, “Инээмсэглэл”, “Гүнжхэн”, “Эрдэнэ дент”, “Натур мед”, “Бичигт” зэрэг шүдний эмнэлгүүд иргэдэд үзлэг, зөвөлгөөг үнэ төлбөргүй хийнэ.
Мөн “Соёлыг түгээе” сарын аяны хаалтыг хийж Соёлын яамны ажлын хэсэг соёл урлагийн байгууллагын ажилчдад цуврал лекц тавьж, сургалт хийх бол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир “Аялгуут”  сэдвээр  “Уурхайчин” соёлын ордоны их танхимд лекц орно.


 

Сэтгэгдэл: