Орхон аймгийн Чандмань багт 150 хүүхдийн багтаамжтай "Баян-Өндөр" цэцэрлэг 2024 оны нэгдүгээр сард ашиглалтад ороод байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор орон нутагт шинээр 27 ажлын байр бий болохын зэрэгцээ хамран сурах тойргийн Чандмань, Найрамдал багийн 2-5 насны хүүхдүүд гэртэйгээ ойр цэцэрлэгт 100 хувь хамрагдах боломж бүрдсэн. Орон нутгийн төсвийн 3,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон эл бүтээн байгуулалт нь Монгол Улсад сум өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьсан анхны бүтээн байгуулалт болсон юм.
Ашиглалтад оруулсан цэцэрлэгийн өргөтгөл:
- 2021 онд Согоот багийн 4-р цэцэрлэгийн өргөтгөл 150 хүүхдийн ортой
- 2021 онд Эрдэнэ багийн 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл 150 хүүхдийн ортой
- 2021 онд Булаг багийн 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөл 150 хүүхдийн ортой
- 2021 онд VII цэцэрлэгийн усан бассейн
Шинээр ашиглалтад орсон цэцэрлэг:
- 2021 онд Баянбулаг багийн 27 дугаар цэцэрлэг 150 хүүхдийн ортой
- 2023 онд Яргуйт багийн 28 дугаар цэцэрлэг 150 хүүхдийн ортой
- 2024 онд Чандмань багийн “Баян-Өндөр” цэцэрлэг 150 хүүхдийн ортой
Ашиглалтад орсон сургуулийн барилга:
- 2022 онд Уурхайчин багийн 928 хүүхдийн суудалтай I сургуулийн өргөтгөл
- 2021 онд Жаргалант сумын 100 хүүхдийн ортой сургуулийн дотуур байр
- 2023 онд “Ирээдүй Одод” сургуулийн спорт заалны өргөтгөл ашиглалтад орж, сурах орчин, сургууль цэцэрлэгийн хүртээмж сайжирлаа.
Сэтгэгдэл: