Олон Улсын Музейн өдрийг тохиолдуулан Орхон аймагт Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн ховор олдворын үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнг аймгийн Музей, ШУА-ийн Палентлогийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Нийт 12 олдвор дэлгэснээс махчин идэштэн аварга тарбозавр, эвэрт үлэг гүрвэлийн 15 зулзага, ноцолдож, зууралдсан байдлаараа хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн олдвор хүүхэд, залуусын сонирхлыг татаж байлаа.
Үзэсгэлэн өнөөдрөөс ирэх сарын дөрвөн хүртэл гарна. Соёлын яамнаас “Музейн тогтвортой байдал” сарын аян зарлаж Монголын говиос олдсон хосгүй үнэт олдворуудыг орон нутагт үзүүлж байгаагийн нэг нь Орхон аймаг юм.
Ташрамд дурдахад, энэ жил Орхон аймгийн Музейн 40 жилийн ой тохиож байна. Үүнийг угтаж хийж буй ажлын нэг гэдгийг ч онцолж байлаа.
Сэтгэгдэл: