Орхон аймагт бүжгийн спорт үүссэний 30 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Ганчулуун анх “Эрдэнэтийн бал” бүжгийн наадмыг 1994 онд зохион байгуулснаар цэнгээнт бүжгийн төрөл хөгжиж эхэлсэн юм.
Гучин жилийн ой нь тохиож буй “Эрдэнэтийн бал” наадамд энэ удаа хүүхэд, залуучууд, ахмад үеийн төлөөлөл үндэсний, цэнгээнт, бий биелгээ, зохиомжит гэсэн төрлөөр өрсөлдөж байна. Тэмцээнд дунджаар 500 гаруй бүжигчин оролцдог тул энэ сарын 21-ээс тэмцээнийг эхлүүлж өнөөдөр шилдгийн шилдгүүдээ шалгаруулна.
МУСГЗ Д.Ганчулуун “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Соёл, Урлагийн цогцолборт бүжгийн багшаар ажиллаж байхдаа “Эрдэнэтийн бал” наадмыг санаачилж дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгах олон бүжигчинг бэлтгэсэн гавъяатай юм.
Орхон аймгаас “Үүлэн бор”-ын бүжгээр Б.Цэрэннадмид бүжигчин Монгол Улсын Гавъяат жүжигчин цол хүртэж байсан юм.
Сэтгэгдэл: