Нийгэм | 2026-06-22
50 жилийн ойн бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо
А.Админ / 2
50 жилийн ойн бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын ээлжит хурал өнөөдөр болж, хороод өөрсдийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашдын төлөвлөгөөгөө танилцууллаа.

Хуралд Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр оролцож, баяр наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллага, ажлын хэсгүүдэд үүрэг болголоо.

Тэрээр Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй 50 бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтэд онцгой анхаарч, бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хяналт шаардлагыг сайтар тавьж ажиллах нь чухал болохыг онцолсон юм.

Мөн 50 жилийн ойн баярын нэгдсэн хөтөлбөрийг яаралтай баталж, баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын нөөц, бэлэн байдлыг бүрэн хангахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Үүнээс гадна баяр наадмын үеэр үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийг иргэдэд тасралтгүй үйлчлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд 24 цагаар ажиллах зохион байгуулалтыг хууль, журмын хүрээнд шийдвэрлэн ажиллах чиглэл өгөв.

Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна.

Сэтгэгдэл: