Нийгэм | 2026-09-22
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн барилга хэвийн үргэлжилж байна
А.Админ / 2
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн барилга хэвийн үргэлжилж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар Баянцагаан багт баригдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн барилга 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төвийн гүйцэтгэгчээр “Тотал Идеал” ХХК ажиллаж  байна.  Ажил өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн, энэ онд ашиглалтад оруулна. 
Монгол Улсын 21 аймгаас хоёр дахь нь болох энэхүү төвийн онцлог нь усан бассейнтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах эмчилгээнд усан эмчилгээ чухал байдаг тул иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн зураг төсөлд өөрчлөлт оруулж, бассейнийг нэмж тусгасан. Мөн  томоохон бүтээн байгуулалтын төсөв, санхүүжилтийг бүрэн шийдэж чадвал  4-5 жил дамнахгүйгээр нэг жилийн дотор дуусгаж болдог гэдгийг Орхон аймаг энэхүү бүтээн байгуулалтаар  харуулахыг зорьж байна. 

Сэтгэгдэл: