Нийгэм | 2022-01-26
Хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд “Түүхий эд”-ээ Улаанбаатар хотоос авч байна
Б.Саранчимэг / 397
Хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд “Түүхий эд”-ээ Улаанбаатар хотоос авч байна

Орхон аймгийн “Бидэрт манхан” ХХК ахуйн хаягдал ашиглан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг Улаанбаатар хотоос авдаг бөгөөд хаягдал гялгар уутыг килограмм тутамд 130 төгрөгөөр тооцдог. Нэг удаад 5 тонн хаягдал гялгар уут, хуванцар худалдаж авдаг. 
Харин орон нутагт ахуйн хаягдал ангилан ялгах үйлдвэр байдаггүй, айл өрх, томоохон байгууллагуудаас авахад хогоо ангилан, цуглуулахад хугацаа их шаардагддаг байна. Түүхий эдээ орон нутгаас худалдан авдаг болсноор санхүүгийн хувьд хэмнэлттэй байхаас гадна хогны менежментийг сайжруулах боломж байгааг үйлдвэрийн удирдлага онцолж байлаа. 
Тус компани 2013 оноос хойш хаягдал гялгар уут, хуванцрыг дахин боловсруулж хашаа, хашлага, хуванцар кольцо, эмээл, барилгын хавтан, прүүс зэргийг үйлдвэрлэж байна. Сүүлийн үед Эко нойлын бетонон кольцоог хуванцраар үйлдвэрлэж байгаа бөгөөд эдэлгээ удаан, хөнгөн, үнийн хувьд хямдаар зах зээлд нийлүүлж байна. Мөн хил хаалттай бараа материалын олдоц муу байгаагаас үүдэн инженерийн шугам сүлжээ, барилгад хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг хуванцраар үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
“Бидэрт манхан” ХХК-ны үйл ажиллагааг орон нутгаас дэмжин “Эрдэнэт ШУТП”-аас 60 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл олгож, үйлдвэрлэлийн цогцолборын нутаг дэвсгэрт 2400 м.кв газарт үйл ажиллагаа явуулах эрх өгчээ. 

1. Хуванцар эмээл

2. Эко нойлын хуванцар кольцо


 

Сэтгэгдэл: