Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Манай улс эмч нарын баярын өдрийг тохиолдуулан жил бүр “Алтан чагнуур”-ын эздийг тодруулдаг уламжлалтай. Өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр “Алтан чагнуур” ёслолын арга хэмжээ болж Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан 16 эмчийг тодруулж “Алтан чагнуур”-аар шагналаа.
Орхон аймгийн БОЭТ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн зөвлөх эмч Б.Батбаяр шилдэг 16 эмчийн нэгээр шалгарч “Алтан чагнуур-2022”-ын эзэн боллоо.
Ташрамд дурдахад: Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн 88 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 8 нь өрхийн эрүүл мэндийн төв, 75 нь хувийн эмнэлэг байна. Эдгээрт 390 их эмч, 433 сувилагч ажиллаж байна. Аймгийн 10000 хүн тутамд 37 их эмч, 41 сувилагч, 98 ор, нэг их эмчид 270 хүн, нэг сувилагчид 243 хүн ногдож байна.
Сэтгэгдэл: