Нийгэм | 2022-09-12
Гурван замын постыг Жаргалант сум руу нүүлгэхээр байршлын схем боловсруулж байна
Б.Саранчимэг / 186
Гурван замын постыг Жаргалант сум руу нүүлгэхээр байршлын схем боловсруулж байна

Орхон аймгийн Говил багт байрлах Хангалын гүүрний төлбөр авах цэг /Гурван замын пост/-ийг Жаргалант сумын Цагдаагийн посттой нэгтгэх шийдвэр гарсан. Үүний дагуу Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн тасаг, Зам тээврийн хөгжлийн төв, Авто тээврийн төвийн хамтарсан ажлын хэсэг байгуулж холбогдох судалгаа, тооцооллыг гарган байршлын схем боловсруулж байна. 
Гурван замын постыг Жаргалант сумын Цагдаагийн посттой нэгтгэх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийнэ. Ингэснээр иргэд сум хооронд зорчихдоо төлбөр төлөх шаардлагагүй болох юм. 
 

Сэтгэгдэл: