Нийгэм | 2022-10-11
Сурагчдад электрон тамхи худалдаалж байгаа асуудалд хяналт тавина
Б.Саранчимэг / 181
Сурагчдад электрон тамхи худалдаалж байгаа асуудалд хяналт тавина

Аймгийн Засаг дарга С.Батжаргал Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдад электрон тамхи зарж байгаа асуудалд хяналт тавих үүргийг Цагдаагийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны Газарт өглөө.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас электрон тамхи хорт хавдар үүсгэх химийн бодисууд агуулдаг талаар мэдэгджээ.
Электрон тамхи хэрэглэснээр зүрх судас, уушгины өвчлөл, урагт нөлөөлөх, генийн өөрчлөлт үүсгэх, дотор муухайрах, бөөлжих, сэтгэл санаа тогтворгүй болох, өөрийгөө хянах чадвар алдах, ой тогтоолт сэтгэн бодох чадвар муудах, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй. 
Электрон тамхи их хэрэглэснээс шалтгаалан уушги нь устсан, амьсгалын замын цочмог эмгэг, сүрьеэ туссан 15-18 насныхан сүүлийн үед Хавдар судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиникийн эмнэлэгт ирэх болсон байна. 


 

Сэтгэгдэл: