Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гуравдугаар хуралдаан болж байна. Тус хуралдаанаар аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Цэрэнсамбуу танилцууллаа.
Энэ оны эхний есөн сарын байдлаар Цагдаагийн газарт 4486 хэрэг бүртгэгджээ. Үүнээс 3111 нь зөрчлийн шинжтэй, 1377 гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Нийт бүртгэгдсэн хэргүүдээс 661 буюу 52 хувьд нь хэрэг бүртгэл нээж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан байна.
Түүнчлэн энэ оны гуравдугаар улирлын байдлаар Улсын хэмжээнд 28471, орон нутагт 9175 хэрэг бүртгэгдсэний 7,1 хувь нь Орхон аймагт бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83,1 хувиар нэмэгдсэн байгаа нь цар тахлын хөл хорио тавигдаж энгийн амьдралд шилжсэнтэй шууд хамааралтайг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Цэрэнсамбуу онцоллоо.
Тухайлбал, Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг хэрэг 207, хулгайлах 148, залилах 174 хэрэг бүртгэгджээ. Мөн цахим орчинд үйлдэгдсэн хэрэг өнгөрсөн онд 44 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний есөн сард 99 болж нэмэгджээ. Гэмт хэргийн улмаас нэг тэрбум 665,7 мянган төгрөгийн хохирол учирсны 70,3 хувийг нөхөн төлүүлсэн байна.
Гэмт хэргийн улмаас 662 хүн хохирч, 13 хүн нас барж, 429 хүн гэмтжээ.
Сэтгэгдэл: