Нийтийн соёлыг дээшлүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх, иргэдийн зөв хандлагыг нэмэгдүүлэх зорилготой "Соёлыг түгээе" аян Орхон аймагт хоёр дахь жилдээ зохион байгуулагдана.
“Соёлыг түгээе” аян энэ сарын 28-нд номын үзэсгэлэн худалдаагаар эхлэх бөгөөд Улаанбаатар хот болон орон нутгийн 60 гаруй зохиолч яруу найрагчид, хэвлэн нийтлэгчид, утга зохиол судлаачид, редакторууд, хэвлэлийн газрууд оролцох юм.
Соёлыг түгээе аян энэ жил "Хувийн соёл - Хотын соёл" уриатай явагдаж аж ахуй нэгж байгууллага, иргэдийг идэвхтэй оролцуулсан олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл: