Орхон аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Эрүүл хүүхэд" төслийн хүрээнд "Өглөөний цайгаа ууж хэвшицгээе" уриатай "Ходоод минь сэрээрэй" шим тэжээлийн сургалт зохион байгуулагдлаа.
Тус сургалтад ЕБС-ийн 9-12 дугаар ангийн 50 сурагч хамрагдаж 5-6 төрлийн өглөөний цайг өөрийн гараар бэлтгэх аргад суралцсан юм.
Сургалтыг ерөнхий боловсролын 25 сургуулийн эрүүл мэндийн багш нар хамтран зохион байгуулсан бөгөөд тус багш нар “Эрүүл хүүхэд” төслийн хүрээнд сургагч багшаар бэлтгэгджээ.
“Эрүүл хүүхэд” төслийн хүрээнд Орхон аймгийн ЕБС-ийн сурагчдаас өглөөний цай, эрүүл хооллолтын талаар судалгаа авсан байна. Нийт сурагчдын 75 хувь нь өглөөний цай огт уудаггүй гэсэн судалгаа гарчээ.
Иймд “Эрүүл хүүхэд” төслөөр дамжуулж сурагчдад эрүүл зөв хооллолтын боловсрол олгох нь чухал юм.
Сэтгэгдэл: