| 2022-12-02
Номын сангийн шинэ барилга 2023 оны II  улиралд ашиглалтад орно
Б.Бадамгарав / 177
Номын сангийн шинэ барилга 2023 оны II  улиралд ашиглалтад орно

Аймгийн Засаг дарга С.Батжаргалын санаачилгаар Орхон аймаг орчин үеийн шийдэл, хийц бүхий номын сангийн шинэ барилгын ажлыг 2021 онд эхлүүлсэн.  
Орон нутгийн төсвийн 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай гурван давхар номын сангийн шинэ барилга нь 2023 оны II улиралд ашиглалтад орно. Орон нутгийн “Шин Жү” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 75.0 хувийн гүйцэтгэлтэй байна. 
Орхон аймгийн “Нийтийн номын сан”  21 хүний бүтэц орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа бол номын сангийн шинэ барилга ашиглалтад орсноор 15 ажлын байр нэмэгдэх юм.
Номын сангийн шинэ барилга нь Цагаанчулуут баг, Их хаадын цуваа хороолол болон хүүхдийн ордны зүүн талд байрлалтай юм. Тус номын өргөө нь виртуал музей, хурал уулзалт зохион байгуулах , сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан дөрвөн танхимтай. Мөн гадна талбайд 30 автомашины зогсоол, ногоон байгууламжтай байхаар зураг төсөвт тусгагджээ. 

Сэтгэгдэл: