Хот тохижуулах газар өнөөдрийн байдлаар 11 тонн бодис, 10 тонн давс, 24 метр куб хайрганы нөөцтэй байгаа нь ирэх нэгдүгээр сарын дунд хүртэл хүрэлцэхгүй гэх тооцооллыг гаргажээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сард аймгийн хэмжээнд 4-5 удаагийн хур тунадас орж, хүйтний эрч нэмэгдэх төлөвтэй байгааг мэдээлсэн.
Тиймээс Хотын захирагчийн албанаас халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хот тохижуулах газарт 20 тонн бодис, 60 тонн давс, 72м куб хайрганы нөөц бүрдүүлэх шаардлагатай байгааг аймгийн Засаг даргын шуурхай хуралдаанд танилцууллаа. Үүнд шаардлагатай 74 сая төгрөгийг шийдвэрлэхээр боллоо.
Сэтгэгдэл: