Орхон аймгийн Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн Холбооноос “Гоо элч-2022” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд нийгмийн тэргүүлэх есөн салбарт манлайлсан эмэгтэйчүүдийг “Гоо элч”-ээр өргөмжиллөө. Нэг салбараас 6-9 эмэгтэй анкетаа ирүүлснээс гаргасан амжилт, нийгмийн идэвхи, шинэ санаачлагыг үндэслэн шилдгүүдийг шалгаруулжээ.
- Хэвлэл мэдээллийн салбарын “Гоо элч”-ээр Б.Оюун-Эрдэнэ /ARBIS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧ, РЕДАКТОР/
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын “Гоо элч”-ээр Х.Оюунтунгалаг /“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР/
- Хууль, хяналт зэвсэгт хүчний салбарын “Гоо элч”-ээр Р. Цэрэнханд /МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА /
- Боловсрол, шинжлэх ухааны салбарын “Гоо элч”-ээр Санжаагийн Нямцогт /ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 3-Р СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ /
- Эрүүл мэндийн салбарын манлайлагч “Гоо элч”-ээр Дорлигсүрэнгийн Уянга /“БҮЖИНЛХАМ” ХҮҮХЭД НЯРАЙН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ, ЕРӨНХИЙ ЭМЧ/
- Төр захиргааны салбарын “Гоо элч”-ээр Ганболдын Ганцэцэг /ОРХОН АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА/
- Нийтийн ахуйн үйлчилгээний салбарын “Гоо элч”-ээр Д.Батжаргал /“БАТ УР ҮР” ХХК-ИЙН ЗАХИРАЛ/
- Эдийн засаг, бизнесийн салбарын манлайлагч гоо элчээр Очирын Мягмар / “АПЕНДАЯА, ХХК”-ИЙН ЗАХИРАЛ /
- Соёл, спортын салбарын “Гоо элч”-ээр Нацагдоржийн Нямсүрэн /“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН СОЁЛ УРЛАГИЙН ЦОГЦОЛБОРЫН ДУУЧИН /нар тус тус шалгарлаа.
Орхон аймгийн Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн Холбоо нь 23 салбар зөвлөл, 4700 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд үйлчлэх, улс төр болон шийдвэр гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, салбар бүрд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих, хамтран ажиллах нь тус холбооны зорилго юм.
Сэтгэгдэл: