Орхон аймгийн аварга шалгаруулах "Мөнгөн өвөл-2023" өвлийн спортын нээлттэй тэмцээн энэ сарын 14-16-нд амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн цасны өдрийг тохиолдуулан Монголын цанын холбоо, Булган аймагтай хамтран зохион байгуулсан тус тэмцээнд Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дархан, Хөвсгөл аймгийн нийт 100 гаруй тамирчид оролцлоо.
Тус тэмцээнийг Орхон, Булган аймгийн Засаг дарга нарын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгууллаа. "Мөнгөн өвөл-2023" тэмцээнд снөүбоэрд, уулын цанын төрлүүдийг нэмж оруулснаараа онцлог байлаа.
Тэшүүрийн тэмцээнд зургаан аймгийн 60 гаруй тамирчид оролцлоо. Өнгөрсөн жилүүдэд тус тэмцээнд зөвхөн Булган , Орхон аймгийн тамирчид оролцож байсан бол энэ жил 11 аймгийн тамирчид оролцсон гэдгийг Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр онцоллоо.
Гүйлтийн цана сонгомол, тэшилт гэсэн хоёр төрлөөр явагдаж 100 гаруй тамирчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Шагналыг Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, Булган аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Х.Батхишиг нар гардууллаа.
Тэшилтийн төрөл 10 хүртэлх нас /Эрэгтэй/
1. Т.Хос-Од /Булган аймаг/
2. Х.Энхзориг /Дархан-Уул аймаг/
3. Н.Мөнхжин /МҮЦЗам/
Тэшилтийн төрөл 10 хүртэлх нас /Эмэгтэй/
1. Б.Мишээл /Архангай аймаг/
2. Ц.Ирмүүн /Цаначин клуб/
3. Эрхэмсэг /Орхон аймаг/
Тэшилтийн төрөл 11-12 нас /Эрэгтэй/
1. Л.Өнөнбаясгалан /Орхон аймаг/
2. Б.Шинэдөл/ Орхон аймаг/
3. Б.Амарбаясгалан /Булган аймаг/
Тэшилтийн төрөл 11-12 нас /Эмэгтэй/
1. Б.Мөнхжин /Орхон аймаг/
2. А.Анхилуун / МҮЦЗам/
3. О.Одгэрэл/ Булган аймаг/
Тэшилтийн төрөл 13-14 нас /Эрэгтэй/
1. Б.Бямбадорж /Өвөрхангай/
2. Э.Тэмүүлэн /Төв аймаг/
3. Г.Төгөлдөр /МҮЦЗам/
Тэшилтийн төрөл 13-14 нас/Эмэгтэй/
1. О.Анужин /Орхон аймаг/
2. М.Эрхсаран /Булган аймаг/
3. Т.Амин-Эрдэнэ /Цаначин клуб/
Тэшилтийн төрөл 15-16 нас /Эрэгтэй/
1. А.Ганзориг /Цаначин клуб/
2. Б.Бат-Ундрал /Дархан-Уул аймаг/
3. С.Мөнхжаргал/Төв аймаг/
Тэшилтийн төрөл 15-16 нас /Эмэгтэй/
1. Н.Нандинцэцэг /Дархан-Уул аймаг/
2. Ж.Уянга / Архангай аймаг/
3. Х.Отгонтэнгэр / Төв аймаг/
Тэшилтийн төрөл 17-18 нас /Эрэгтэй/
1. Ж.Гантулга / Орхон аймаг/
2. Т.Өсөх-Ирээдүй/Булган аймаг/
3. Б.Бат-Оргил / МҮЦЗам/
Тэшилтийн төрөл 17-18 нас /Эмэгтэй/
1. Б.Энхжин /Орхон аймаг/
2. Х.Эрдэнэтунгалаг /Биатлон/
3. Х.Сумьяа / Дархан-Уул аймаг/
Сэтгэгдэл: