Нийгэм | 2023-01-25
Замын-Үүд-Эрээн хот чиглэлийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Б.Бадамгарав / 258
Замын-Үүд-Эрээн хот чиглэлийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн “МУ-ын Дг.Замын-Үүд сум-БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо.
Тодруулбал, Эрээн хот руу явах автобус 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагт Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдөлнө.
Автобусны тасалбарыг захиалахад сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан PCR шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэх юм. Шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцна. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө хариуцах журамтай байна.
Замын-Үүдээс Эрээн хот руу явах автобус том хүнд 25,000, хүүхэд 12,500 төгрөгөөр үйлчилж байна. 

 

Сэтгэгдэл: