Монгол Бөхийн Өргөөний үзэгчдийн нэгдүгээр эгнээний суудлыг бүтэн жилээр эзэмших эрхийн нээлттэй захиалга зарлажээ.
Энэхүү эрхийг эзэмшсэнээр 38-42 удаагийн бөхийн барилдаан, 20-28 удаагийн урлагийн тоглолт үзнэ. Мөн халуун хүйтэн уух зүйлс үнэгүй. Бүтэн жилийн эрхтэй тасалбарын үнэ 3 сая төгрөг юм. Суудлын байрлалыг захиалга өгсөн хугацааны дарааллаар сонгоно. Захиалгаа 94602108 дугаараар өгөх боломжтой.
Ирэх амралтын өдрөөр буюу нэгдүгээр сарын 28-ны Бямба гарагийн 12:00 цагаас Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.
ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN
Сэтгэгдэл: