Энэ сарын 18-нд Орхон аймагт “Бүргэдийн баяр” болно. Казак түмний Наурызын баярыг тохиолдуулан Орхон аймагт ажиллаж, амьдарч байгаа казак иргэдийн санаачилгаар хөдөө орон нутагт анх удаа “Бүргэдийн баяр”-ыг зохион байгуулж байгаа юм.
Уг баярт Баян-Өлгий аймгаас 17 бүргэдчин, бүргэдийн хамт оролцоно. Эдгээр бүргэдчдийн дунд Дундад Азид болдог “Нүүдэлчдийн баяр”, Арабын Нэгдсэн Эмират Улсад болдог “Бүргэдийн баяр” –т оролцож байсан туршлагатай хүмүүс байгаа юм. Тэдний үзүүлэн тоглолт, бүргэдийн ан хийх уран чадварын талаар Эрдэнэт хотын иргэд үзэж, сонирхох боломж гарч байна.
“Бүргэдийн баяр”-ын үеэр “Шахыру” бүргэдээ ойрхоноос өөртөө дуудах, “Тенге илу” морин дээрээс мөнгө шүүрэх, “Шырга” бүргэдээс холоос ангийн чихмэл бариулах, “Көкпар” морьтон эрчүүдийн тулам булаалдах зэрэг тэмцээн болно.
Орхон аймагт урианхай, казак, тува, дөрвөд ястаны 2500 иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс казак 800 иргэн байдаг юм.
Сэтгэгдэл: