Нийгэм | 2023-04-04
Хувийн хэвшлийн 12 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн найман төвтэй хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
Б.Саранчимэг / 332
Хувийн хэвшлийн 12 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн найман төвтэй хамтран ажиллах гэрээ үзэглэлээ

Аймгийн Засаг дарга С.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ нар Өрхийн эрүүл мэндийн найман төв, хувийн хэвшлийн ортой 13 клиник эмнэлэгтэй 2023 онд хамтран ажиллахаар гуравласан гэрээ үзэглэлээ.  

Мөн өнгөрсөн 2022 оны гэрээний биелэлтийг 90,2 хувьтай дүгнэлээ.  Энэ нь өмнөх оноос 2,2 хувиар,  хувийн хэвшлийн ортой эмнэлгүүдтэй байгуулсан гэрээний хэрэгжилт дунджаар 93 хувь  болж өмнөх оноос 5,5 хувиар  нэмэгджээ.

Цаашид гэрээний хүрээнд заагдсан үүргээ биелүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, шуурхай хүргэхэд анхаарч ажиллахыг гэрээ байгуулах үеэр онцлон санууллаа.

Ташрамд дурдахад: Аймгийн эрүүл мэндийн салбарт 1862 эмч, эмнэлгийн ажилчид, тусгай мэргэжилтнүүд ажиллаж байгаа нь өнгөрсөн оноос 150 гаруй боловсон хүчнээр нэмэгджээ.  

 

 

 

Сэтгэгдэл: