Нийгэм | 2023-06-29
Наадмын талбайн усалгаа, шарилж устгалын ажил ирэх долоо хоногт эхэлнэ
Б.Саранчимэг / 247
Наадмын талбайн усалгаа, шарилж устгалын ажил ирэх долоо хоногт эхэлнэ

Аймгийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар ирэх долоо хоногоос наадмын талбайд усалгаа, хэлбэржүүлэлт, зүлэг тэгшлэх, шарилж устгалын ажлыг эхлүүлнэ.

Тус байгууллага нь урин дулаан цагт хотын ногоон байгууламжийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилтын хүрээнд  энэ жил 15 мянган метр квадрат талбайд зүлэгжүүлэлт хийхээр төлөвлөж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Аюулгүйн тойрогт дэлгэмэл буюу эвхдэг зүлэг тавих ажлыг эхлүүлжээ.

Түүнчлэн А1001 зам дагуух хөвөөний шарилжийг устгаж зүлэгжүүлэх , өнгөрсөн жилүүдэд инженерийн шугам сүлжээ сольсон талбайд нөхөн тарилт, сэргээлт хийхээр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл: