Нийгэм | 2023-08-14
Лаборатори VIII сургуулийн өргөтгөлийн барилгыг ирэх онд ашиглалтад оруулна
Б.Саранчимэг / 216
Лаборатори VIII сургуулийн өргөтгөлийн барилгыг ирэх онд ашиглалтад оруулна

Орон нутгийн удирдлагууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Ерөнхий боловсролын VIII, Ш сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Лаборатори VIII сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 25 хувьтай байна. Өргөтгөлийн барилга нь 320 хүүхдийн багтаамжтай. Мөн гадна тохижилт, хөл бөмбөгийн талбай зэргийг шинээр хийх юм. Зоорийн давхартайгаа нийт 3 давхар барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хөх тавилан” ХХК ажиллаж байна. Өргөтгөлийн барилга ирэх онд ашиглалтад орно.

Ш сургуулийн хичээлийн I байрыг буулгаж, спорт заал бүхий 960 хүүхдийн багтаамжтай сургууль барих ажил үргэлжилж байна. Нийт дөрвөн блок барилгаас нэг блокийн зоорийн давхар бүрэн дуусаж,  үлдсэн блокны суурийн ажил хийгдэж байна. Сургуулийн барилгын ажилд нийт 7,9 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Сэтгэгдэл: