Нийгэм | 2023-08-30
Цэцэрлэгийн хүүхдийн нэг улиралд хэрэглэх хичээлийн хэрэгсэл 35000 төгрөгийн үнэтэй байна
Б.Саранчимэг / 295
Цэцэрлэгийн хүүхдийн нэг улиралд хэрэглэх хичээлийн хэрэгсэл 35000 төгрөгийн үнэтэй байна

Сурагчдын хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, цүнх ямар үнэтэй байгаа вэ? Энэ талаар сурвалжлахаар Хангайн бүс худалдааны төвийг зорилоо.

Хоёр хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Ойрын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж, хувцас хэрэгслийг нь авах гэсэн олны хөлд дарагдаж байна.

Хангайн бүс худалдааны төвийн гадна талбайд бичиг хэргийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. 

СУРАГЧ ЦҮНХ ХАМГИЙН ХЯМД НЬ 30 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Хангайн бүс худалдааны төвд сурагч цүнх хэмжээ, насны ангилал, материал, хийцээс хамаарч 30.000-70.000 төгрөгийн үнэтэй байна.

Хүүхдэдээ хөнгөн, материал сайтай, биед нь тохирсон цүнх сонгох хэрэгтэй

ДҮРЭМТ ХУВЦАС 80.000-130.000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Сурагч дүрэмт хувцас насны ангилал, материал, үйлдвэрлэгчээс хамаарч 80-130 мянган төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал, 

- Бага ангийн охидын дүрэмт хувцас 50000, цамц 25000, зангиа 5000 төгрөг. Нийлээд 80 мянган төгрөг

- Бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцас 70000, цамц 25000, зангиа 5000 төгрөг. Нийлээд 100 мянган төгрөг.

- Дунд, ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцас ойролцоогоор 130000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

Мөн сурагчдын поло цамц, хантааз 35000 төгрөгийн үнэтэй байна.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН НЭГ УЛИРАЛД ХЭРЭГЛЭХ БИЧИГ ХЭРЭГ, АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ДУНДЖААР 75000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Цэцэрлэгийн хүүхдийн нэг улирлын хичээлийн хэрэгсэл бага, дунд, ахлах бүлгээс хамаарч 35000-50000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь нэмэлтээр худалдан авч буй ламинаторын цаас, бичгийн цаас болон бусад бичиг хэргийн зүйлсийн нийлбэр дүн гэдгийг худалдаа эрхлэгч онцолж байв.

Харин шинэчилсэн жагсаалтын дагуу нэг улирал хэрэглэх ариун цэврийн хэрэгсэл худалдан авахад хамгийн багадаа 36000 төгрөг зарцуулна. Үүн дээр нэмэлтээр ангид цэвэрлэгээний бодис худалдан авбал хамгийн багадаа 50000 төгрөг зарцуулах юм. 

Худалдаа эрхлэгч иргэн.......:

"Цэцэрлэгийн хүүхдүүд энэ жил хичээлийн хэрэглэгдэхүүн, эрүүл ахуйн хэрэгслээ улирлаар буюу гурван сараар бэлдэж байгаа нь үнийн хувьд харьцангуй хямд байна. Гэхдээ багшийн нэмэлтээр авхуулж буй анги цэвэрлэгээний бодисын үнийг нэмбэл хамгийн багадаа 50000 төгрөг болж байна. Манайхаас худалдан авалт хийж буй эцэг эхчүүд нэмэлтээр нойл угаагч, скоч, саван, угаалгын нунтаг авч байна" гэлээ. 

Мэдээж бүх бараа чанар, үйлдвэрлэгчээс хамаарч үнийн хувьд зөрүүтэй байдаг. Тиймээс хүүхдэдээ хичээлийн хэрэгсэл, хувцас, ариун цэврийн хэрэгсэл худалдан авахдаа эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанартайг сонгож авахыг зөвлөж байна. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл: