Нийгэм | 2023-09-12
Ирээдүйн Одод сургуулийн өргөтгөлийн барилгын ажил бүрэн дуусжээ
Б.Саранчимэг / 237
Ирээдүйн Одод сургуулийн өргөтгөлийн барилгын ажил бүрэн дуусжээ

Аймгийн Засаг дарга С.Батжаргал болон холбогдох албаны хүмүүс Орхон аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа.

Орон нутгийн төсвийн 850 сая төгрөгийн өртгөөр спортын төрөлжсөн сургалттай Ирээдүйн Одод сургуулийн өргөтгөлийн барилгыг “Мээжин савдаг” ХХК барьж, бүрэн дуусгажээ.

Хуучин спорт залны бетон шалыг агч модон шалаар сольж, шинээр байт харвааны заал бүхий өргөтгөлийн барилгыг барьсан байна. Тус барилгад энэ долоо хоногт улсын комисс ажиллаж хүлээн авснаар, бүрэн ашиглалтад орох  юм.

Сэтгэгдэл: