Бага насны хүүхдийн дунд томуугийн дэгдэлт ихэсч эмнэлгийн ачаалал гурав дахин нэмэгдсэн тул аймгийн Засаг даргын А/936 дугаар захирамж гарч энэ сарын наймнаас 29 хүртэл цэцэрлэг, сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах соёл, урлаг, спорт, баярын арга хэмжээг хориглолоо.
Мөн энэ сарын наймнаас 15 хүртэл эрүүл мэнд, боловсролын байгууллагаас бусад байгууллагын 0-5 насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагч, ажилтанд тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгож, хөдөлмөр зохицуулалтын арга хэмжээ авахыг төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн санд худалдаалж буй эмийн үнэ, чанарт холбогдох байгууллагууд хяналт тавихыг анхаарууллаа.
Сэтгэгдэл: