Нийгэм | 2024-06-05
ОРХОН: Шинээр ашиглалтад орох автобуудал 1200 зорчигч хүлээн авах хүчин чадалтай
А.Админ / 288
ОРХОН: Шинээр ашиглалтад орох автобуудал 1200 зорчигч хүлээн авах хүчин чадалтай

Улсын төсвийн 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр  барьж буй “Автобуудал” энэ сарын 15-нд ашиглалтад орно. Зоорийн давхартайгаа нийлээд гурван давхар  уг барилга нь 658,2 м.кв талбайтай бөгөөд  1200-1500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай, 350 гаруй авто машины зогсоолтой юм.

 “Автобуудал”-ын гадна барилга бүрэн дуусч дотор засал болон цахилгааны холболт удахгүй дуусна гэж барилгын ажилд хяналт тавьж буй ГХБХБГ, аймгийн ХОХБТХ-ийн мэргэжилтнүүд хэллээ.  Мөн Монгол Улсад мөрдөж буй Авто буудлын  стандарт”-аар авч үзвэл хамгийн өндөр буюу дөрөвдүгээр зэрэглэлийн ангилалд орж байгааг онцоллоо.

Барилгын ажлын явцтай аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал танилцаж цаг хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

Ташрамд дурдахад, Орхон аймагт сүүлийн 4 жилд улсын төсвийн хөрөнгөөр эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарт багагүй хөрөнгө оруулалт хийгдсэний  нэг нь “Автобуудал” юм. Үүнд УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачилга, дэмжлэг их байсныг мэргэжлийн байгууллагууд онцолж байлаа.

Сэтгэгдэл: