Улс төр | 2021-10-08
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
А.Админ / 497
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол  Улсын Засгийн газраас “Аймаг, сумдын ИТХ, ЗДТГ -ын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай” тогтоол гарсантай холбоотойгоор ЗГХЭГ-аас Ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна. Тодруулбал, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын референт Т.Оюун, ЗГХЭГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ахлах референт Х.Мөнх-Өнөр нар ажиллаж байна. 
Тэд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзаж ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарын талаарх санал бодлыг  сонссон юм.  
Ташрамд дурдахад, 2005 онд аймаг сумдын ЗДТГ, ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарч 2017 онд нэг удаа шинэчлэгдэж байсан юм.
 

Сэтгэгдэл: