Улс төр | 2024-10-15
Аймгийн Сонгуулийн хороо ИТХ-д 41 нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгосон тухай тогтоолын өргөн барилаа
А.Админ / 316
Аймгийн Сонгуулийн хороо ИТХ-д 41 нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгосон тухай тогтоолын өргөн барилаа

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо орон нутгийн ээлжит сонгуулийн дүнд үндэслэн сонгогчдын хамгийн олон саналыг авсан нэр дэвшигчдийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай 22 дугаар тогтоолыг аймгийн ИТХ-д өргөн барилаа. 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны Сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахаар заасан бөгөөд аймгийн ИТХ-ын ажлын алба анхдугаар хуралдааны бэлтгэл ажлыг ханган ажиллах юм.

 

Аймгийн ИТХ-ын сонгуулийн 29 тойрог, 41 мандатад 5 намын 98 нэр дэвшигч бүртгүүлж, аймгийн сонгуулийн хорооноос сонгогчдын хамгийн олон санал авсан 41 нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож байгаа юм.

Сэтгэгдэл: