Улс төр | 2024-06-20
Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа
А.Админ / 274
Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

           Монгол улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Орхон аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Хойд бүсэд Монгол ардын намын нэр дэвшигч Л.Мөнхбаатар, Д.Үүрийнтуяа, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярмагнай, Д.Батлут нарыг танилцууллаа. 

       Ерөнхий сайд парламентын ардчиллыг авч үлдэхийн тулд, өнгөрсөн 30 жилийн хугацаанд үүрлэсэн авлига, хулгайг цэгцлэх, нийгмийн олон чиглэлт үйл явц ижил тэгш гараанаас гарах боломжийг бүрдүүлэхийн тулд Монгол Ардын намын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийг дэмжиж, МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриаллаа. 

           Өнгөрсөн хугацаанд шударга ёсны тэмцлийн үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эргүүлэн авч, тус үйлдвэр 2023 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтээрээ түүхэн амжилт тогтоон дөрвөн их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан юм. Түүнчлэн, хоёр их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн 3,000 тонн зэсийн баяжмалыг Монголын хөрөнгийн биржээр нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар арилжаад байна. 

            Мөн уулзалтын үеэр Хойд бүс буюу Орхон, Булган, Хөвсгөл аймагт хүнд аж үйлдвэр, шинжлэх ухааны төв, байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс нутаг болж хосолсон байдлаар хөгжүүлэхээр МАН-ын “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрт туссан гэдгийг онцоллоо. 

Орхон аймгийн МАН-ын сонгуулийн төв штаб

Сэтгэгдэл: