Улс төр | 2021-10-15
Жаргалант сум шинэ уурын зуухтай боллоо
Б.Удвал / 434
Жаргалант сум шинэ уурын зуухтай боллоо

Жаргалант суманд технологийн уур гаргадаг шинэ уурын зуух ашиглалтанд орсон. 
Ийнхүү өндөр хүчин чадал бүхий уурын зуухыг түшиглэн Жаргалант суманд иргэдийг төвлөрүүлэх, бүтээн байгуулалт хийх боломжууд бий болж байна. Тухайлбал,  жилийн дөрвөн улиралд ургац авах Агро парк хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхийг зорьж байгаа юм. 
Мөн суманд шинээр барилга, объектууд, орон сууцны хороолол барьж иргэд очиж суурьших бүрэн боломжийг бүрдүүлэх юм. Үүнийг дагасан цэвэрлэх байгууламжийн асуудлыг аймгийн удирдлагууд дэмжиж  2022 оны төсөвт шийдвэрлэхээр болжээ. Мөн мах сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг бодлогоор дэмжихээ хэлэв. Тэгснээр Жаргалант суманд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажлын байрууд нэмэгдэх юм.
 

Сэтгэгдэл: