Энэ долоо хоногийн эхээр аймгийн удирдлагууд Жаргалант суманд ажиллахдаа төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын гүйцэтгэлтэй танилцав. Үүнд 2013 оноос эхэлсэн ч одоог хүртэл хэрэгжээгүй ажил их байна. Тухайлбал, Жаргалант суманд 100 айлын ЭКО хороолол барих шийдвэр гарч 1 тэрбум 482 сая орчим төгрөгийн санхүүжилтийн цахилгаан дамжуулах агаарын болон инженерийн шугамын ажил хийсэн. Гэвч өнөөдрийн байдлаар есөн айл л байрны гэрчилгээгээ авсан. Бусад иргэд хохирсон хэвээр ажлын үйл явц зогссон байна.
Мөн 2013 онд Жаргалант сумын хойд хорооллын нөөцийн усан санг хийсэн ч өнөөдрийг хүртэл ашиглаагүй байна. Учир нь айл өрхрүү татах усны шугам хоолойг хуванцар материалаар хийсэн. Энэ нь өвөл хөлддөг, усны алдагдал гардаг зэрэг чанарын шаардлага хангаагүй байна.
2016 онд Жаргалант суманд 270 сая төгрөгөөр “Хуйвт уул констракшн” 505 тоннын багтаамжтай байцааны зоорийг барьсан нь ч мөн өнөөдрийг хүртэл ашиглах боломжгүй байгаа юм.
Төсвийн хөрөнгөөр барьсан ч ашиглах боломжгүй болсон эдгээр барилга, объектуудыг цаашид хэрхэх талаар ярилцаж шийдвэр гаргахаар болжээ.
Сэтгэгдэл: