Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн иргэдтэй уулзаж байна. Уулзалтын үеэр 80 гаруй иргэн санал, хүсэлт, шүүмжлэл хэллээ. Үүний дараа Ерөнхий сайд дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Нэгд, Эрдэнэт хотын доторх авто замыг шинэчлэх, нөхөх, засварын ажилд 50 тэрбум төгрөг төсөвлөж үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас улсын төсөвт төвлөрүүлдэг татвараас гаргахаар шийдвэрлэв. Уг асуудлыг 14 хоногийн хугацаанд шийдэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёондонд даалгалаа.
Хоёрт, Орхон аймагт шинээр бий болж буй суурьшлын гурван бүсэд ерөнхий боловсролын сургуулийн хэрэгцээ үүссэний дагуу ирэх оны төсөвт 990 хүүхдийн суудалтай хоёр сургууль барих төсвийг 2024 оны Улсын төсөвт тусгахаар болов.
Гуравт, Ирэх онд “Орон нутгийн хөгжлийн сан”-аас хуваарилах 9 тэрбум төгрөгийг “Ашигт малтмалын тухай хууль”-д нийцүүлэн 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж үүнийг Эрдэнэт хотын нийтийн тээврийн парк шинэчлэлт болон Дэнж, Эрдэнэ багт “Багийн нэгдсэн байр” барих зэрэг орон нутагт нэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар болов.
Дөрөвт, Спортын төрөлжсөн “Ирээдүй Одод” сургуулийн дотуур байрны санхүүжилтыг ирэх оны Улсын төсөвт тусгахаар боллоо.
Мөн 14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг үргэлжүүлэх санхүүжилтыг ирэх оны төсөвт тусгахыг Сангийн сайд болон БШУ-ны сайдад даалгалаа.
Сэтгэгдэл: