Соёл урлаг | 2024-02-20
 Ахлах ангийханд зориулж “Тэнгэрийн сургаал” жүжиг бүтээжээ
А.Админ / 607
 Ахлах ангийханд зориулж “Тэнгэрийн сургаал” жүжиг бүтээжээ

Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын шинэ уран бүтээл “Тэнгэрийн сургаал” жүжгийн нээлт боллоо.

Тус жүжгийг УГЗ Е.Баярмагнай найруулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн уран зохиолын хичээлийн агуулгын дагуу туурвижээ.

“Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний шаштир”, “Жамухын өчил” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Тэнгэрийн сургаал” жүжгийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 4000 гаруй сурагч заавал үзэж судлах ёстой бөгөөд уран зохиол, түүхийн хичээлийн агуулгыг бататгах, соёл, урлагаар дамжуулан эх түүхээ мэдэх нь чухал гэдгийг найруулагч Е.Баярмагнай нээлтийн үеэр онцолж байлаа.

Бүх сурагч жүжиг үзсэний дараа жүжгийн агуулгаар цахим тест, АХА, эссэ бичлэг, гар зургийн уралдаанд оролцох ажээ.  

Сэтгэгдэл: