Нийгэм | 2026-06-30
Эрин зууны бахархал Эрдэнэт 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно
А.Админ / 2
Эрин зууны бахархал Эрдэнэт 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно

Хагас зуун жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал байр суурь эзэлж, орчин үеийн томоохон хот болон хөгжсөн Эрдэнэт хотын 50 жилийн ой энэ онд тохиож байна. Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмыг “Хангайн бүсийн хурд”  хурдан морины уралдаантай хамтатган ирэх сарын 23-25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Түүхт 50 жилийн ойн босгон дээр Эрдэнэт хотын  өнгө төрхийг  шинэчлэх дэд бүтэц, авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, засвар тохижилтын чиглэлээр “50 жил-50 бүтээн байгуулалт”-ын ажил ид өрнөж байна.  Тухайлбал, 40 жилийн хугацаанд засвар шинэчлэлт хийгдээгүй  А.Амар сайдын нэрэмжит төв талбайгаа гантиг чулуугаар шинэчиллээ. 1986 онд “Найрамдал” талбай нэртэй ашиглалтад орж байсан уг талбайг 2014 онд ИТХ-ын тогтоолоор А.Амарын нэрэмжит талбай болгосон.  

Мөн ойгоо угтаж хотын төвийн 11 байршилд авто замаа хучсан, 13 байршилд 400 гаруй  гэрэлтүүлэг шинээр суурилуулах, инженерийн шугам сүлжээний шинэчлэл зэрэг томоохон 00ажил хийж буй анхны аймаг болж  байна. “Эрин зууны бахархал Эрдэнэт” уриан дор тэмдэглэж буй Эрдэнэт хотын 50 жилийн ой  угтсан бүтээн байгуулалтын ажлууд нь зөвхөн ойн баярт зориулсан бус, иргэдийн амьдралын чанарт бодит үр өгөөж өгөх, хотын ирэх 50 жилийн  хөгжлийн суурь бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог. 


Аймгийн Засаг даргын захирамжаар салбар бүрийн төлөөлөл 27 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Ёслол хүндэтгэл, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт,  Аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, Соёл урлаг, Спортын арга хэмжээ зохион байгуулах, Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа зэрэг дэд ажлын хэсэг  тус бүр бэлтгэлээ хангаж байна. 
 

Сэтгэгдэл: