Эрүүл мэнд | 2022-04-22
Таны мэдлэгт: Хүнсний бүтээгдэхүүний савлагаан дээрх E тэмдэглэгээний тухай
Б.Саранчимэг / 744
Таны мэдлэгт: Хүнсний бүтээгдэхүүний савлагаан дээрх E тэмдэглэгээний тухай

Хэрэглэгчийн эрүүл хүнс сонгох эхний алхам бол бүтээгдэхүүний шошготой танилцах. Гэхдээ барааны нэр, он сар төдийхнөөр тухайн барааны шошгыг ойлгож болохгүй. Хамгийн  гол нь  тухайн бүтээгдэхүүний савлагаан дээрх Е тэмдэглэгээг харж бүтээгдэхүүнээ сонгох нь хамгийн чухал. Тиймээс таны эрүүл мэндийн боловсролд зориулж Е гэсэн тэмдэглэгээ нь юуг анхааруулсан байдгийг хүргэж байна. Е тэмдэглэгээтэй хүнс нь хүний харах, амтлах, үнэрлэх таашаалд нийцүүлэх зорилготой олон тооны химийн бодис агуулсан байдаг.
ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт болон бодисын хүний бие махбодод үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ. Үүнд:
1.Сэжигтэй-Е104, 122, 141, 150, 171, 173, 241, 477
2.Аюултай-Е102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-450, 501, 502, 503, 620, 636, 637
3.Маш аюултай-Е123, 510, 513, 527
4.Хориотой-Е103, 105, 111, 121, 125, 126, 130, 152
5.Хавдар үүсгэх-Е131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954
6.Тууралт өгөх-Е312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907
7.Хоол боловсруулах эрхтэнд нөлөөтэй-Е154, 626-635

Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээ /Е код/-оор дараах байдлаар ашигладаг.

1.Будагч бодисууд /Е100-199/ бүтээгдэхүүнийг өнгө оруулах буюу өнгийг сэргээж тодотгох, байгалийн өнгийг нь далдлах зорилгоор хэрэглэдэг.

-Е102, Е110, Е122, Е124-Төрөл бүрийн амттан, сироп, ундаа, даршилсан ногоо /улаан лоолиноос бусад/ кремтэй мөхөөлдөс, хүнсний мөсөнд байх нь элбэг. Харшил өгч болзошгүй.
-Е102-Багтраа /астма/ өвчнийг хурцатгаж, харшлыг өдөөдөг. 
-Е110-Харшил өгөх, дотор муухайруулж болзошгүй.
-Е104-Чихэр, ундаа, ликер, зайрмаганд агуулагддаг. Австрали, Япон, Норвеги, АНУ-д энэ хүнсний будагч бодисыг хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон. Хүүхдийн бие организмд сөрөг нөлөөтэй. Дерматит үүсгэдэг.
-Е123-Загасны түрсэнд агуулагддаг. Харшил өгч болзошгүй. Ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэлтэй. Олон оронд хорьсон.
-Е124- Астмыг хурцатгадаг. Олон улсад хорьсон.
-Е127-Чихэр, компот, хоол амтлагчууд, хүнсний мөсөнд агуулагддаг. Хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд бамбай булчирхайн хорт хавдрыг өдөөх эрсдэлтэй.
-Е132, 140, 142- Зайрмаг , хүнсний мөс, хатаасан жимсэнд агуулагддаг. Хортой нөлөө үзүүлж болзошгүй. 
-Е150, 151-Зайрмаг, хүнсний мөс, архи, ликер, кола төрлийн ундаа, чихэрэнд агуулагддаг. Харшил өгч болзошгүй.

2.Консервантууд /Е200-299/ бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах, төрөл бүрийн нян, бактери мөөгөнцрөөс хамгаална.

-Е200, 201- Харшил өгч болзошгүй.
-Е210-219 –Жүүс загасан консерв, түрс, майонезод агуулагддаг. Их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд ходоод гэдэсний хямрал үүсгэж болзошгүй. 
-Е220-Лаазалсан загасны төрлийн бүтээгдэхүүнүүд, нөөшилсөн /Жимсний компот/ болон хатаасан жимснүүд, жимсний чанамлууд, уксус, дарс, өтгөрүүлсэн жүүс, хатаасан мөөгөнд агуулагддаг. Кальцийг биеэс хөөн гаргаж В1, В12 витаминыг задалдаг. Бөөрний дутагдалтай хүмүүс болгоомжтой хэрэглэх.
-Е221, 222, 223, 224, 226, 227, 228-Лаазалсан загасны төрлийн бүтээгдэхүүнүүд, нөөшилсөн /жимсний компот/ болон хатаасан жимснүүд, жимсний чанамлууд, уксус, дарс, өтгөрүүлсэн жүүс, хатаасан мөөг, гурил, чипсэнд агуулагддаг.
-Е230, 231, 232, 233-зарим жимсний хадгалалтын хугацааг уртасгахын тулд хальсанд нь түрхдэг. Харшил өгч болзошгүй. Энэ нь 4 нэмэлтийг олон оронд хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон байна.
-Е235-Харшил өгч, огиулж, гүйлгэж болзошгүй.

3.Антиоксидантууд /Е300-399/ бүтээгдэхүүнийг исэлдэх, гашлахаас хамгаалдаг.

-Е300/аскорбины хүчил/ 300-303- махан консервууд, хиаман бүтээгдэхүүнүүд, загасан консерв, жимсний чанамал, чихэр, бохь, шар айраг, сироп, жүүс, жимсний цайнд агуулагддаг. Их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг.
-Е304-Маргарин, майонез маслонд агуулагддаг. Давсаганд чулуу үүсэхэд нөлөөлдөг.
-Е320-Маргарин, бохь, шарсан төмсөнд агуулагддаг. Шингэний биеэс гадагшлах явцыг удаашруулснаар хольстерины агууламжийг нэмэгдүүлдэг.
-Е322 /соевый лецитин/-Маргарин, пудинг, хүнсний крем, төрөл бүрийн амттан, зайрмаг, шоколад, үр тарианы гаралтай өглөөний бэлэн хоол, бялуун төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг. Хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд гэдэсний шимэгдэх чадварыг бууруулах эрсдэлтэй.
-Е338 /ортофосфорын хүчил/, Е339, 340, 341-Хийжүүлсэн төрлийн бүтээгдэхүүн, желатинд агуулагддаг. Фосфорын илүүдэл нь кальцийн дутагдалд оруулж болзошгүй тул хэтрүүлж хэрэглэхээс зайлсхий.

4.Тогтворжуулагч, өтгөрүүлэгч бодисууд /Е400-499/ бүтээгдэхүүний хэлбэрийг хадгалахад тусалдаг.

-Е406 /агар-агар/- Махан болон загасан консервууд, чихэрэнд өтгөрүүлэгч болгож нэмдэг. Хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд гүйлгэж болзошгүй.
-Е414-Ихэнхдээ сүмс, хүнсний крем, жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн, бохь, пудинг, хатуу чихэр, зөөлөн чихэр, хатаасан жимс, шарсан үр тарианд агуулагддаг. Харшил өгч болзошгүй.
-Е450-/полифосфатууд/- Ихэнхдээ хуурай болон өтгөрүүлсэн сүү, төмсний гурил, сыр, махан консервууд чанамал хиам, амттанд агуулагддаг. Биеэс кальцийг хөөж гадагшлуулдаг.

5.Бүтээгдэхүүний амт, үнэрийг сайжруулагч /Е600-699/

-Е620-Глютамины хүчил. Ийм нэмэлт агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдэд өгөхөөс зайлсхий.
-Е621-Глутамат. Хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхийг хориглосон. Харшилтай хүмүүсийн астма, ногооны харшлыг хөдөлгөж, толгой өвтгөж болзошгүй. Хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд толгой хүчтэй өвдөх, зүрх бэлбэгнэх, дотор муухайрах, цээжээр өвдөх, нойр хүрэх, бие сулрах шинж тэмдэг илэрнэ.
-Е622- Дотор муухайрах, гүйлгэх, гэдэс мушгиж өвдөж болзошгүй.
-Е627, 631-Хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхийг хориглосон.

6.Хөөс буулгагч /Е900-999/ болон бусад бодисууд Е1000-1521 хөөс үүсэхээс сэргийлэх буюу хөөс үүсэхийг бууруулагч, бүтээгдэхүүнийг хөвсгийлгөгч бодисууд

-Е901, 902 Воск-харшил өгч болзошгүй.
-Е904-Шеллак, шавжнаас гаргаж авдаг, харшил өгч болзошгүй.
-Е951-Аспартам. Хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд ухаан алдах, толгой эргэх, тууралт гарах, үе мөч өвдөх, сонсгол гажуудах зэрэг шинж илэрнэ.

Сэтгэгдэл: