Бүсийн оношилгоо, эмчилгээний төв доод мөчдийн судасны мэс засал хийж эхэлжээ. Өмнө нь уг мэс заслыг хийх боловсон хүчний хүрэлцээ бага байсан учир Улаанбаатар хотод хийдэг байв.
Өнгөрсөн онд тус эмнэлэг хүүхдийн мэс засалч, доод мөчдийн мэс засалч, элэг, цөс, хавдрын эмчийг сургаж орон тоогоо нэмж чаджээ. Мөн тархи, түлэнхийн мэс засалч болон зүрх судас, дотоод шүүрэл, уушгины эмч нарыг нарийн мэргэжлийн сургалтад хамруулж байна.
БОЭТ нь 2021 онд 505 ажилтантай байсан бол өнгөрсөн онд энэ тоог 31 –ээр нэмж 2024 онд нэн шаардлагатай мэс заслыг хийж эхэлсэн байна. Тухайлбал, 2023 онд их эмч 15, сувилагч дөрөв, тусгай мэргэжилтэн хоёрыг нэмжээ.
Сэтгэгдэл: