Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлийг зорих иргэдийн урсгал, гуравдугаар шатлалын эмнэлгийн хүлээгдэл, төвлөрлийг сааруулах зорилготой Үндэсний баг Орхон аймагт ажиллаж байна.
Үндэсний багт Хавдар судлал үндэсний төвийн химийн эмчилгээний зөвлөх эмч, мөн тус эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхай эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч, Улсын төв хоёрдугаар эмнэлэг болон III эмнэлгийн ангиографийн эмч, сувилагч, техникч долоон хүн багтжээ.
Орхон аймгийн БОЭТ-д энэ сарын 28-ныг хүртэл 10 хоногийн хугацаатай ажиллана. Энэ хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн хэрэгцээтэй байгаа
- Хавдрын тусламж үйлчилгээ
- Зүрх судасны тусламж, үйлчилгээ
- Ангиографийн оношлогоо /эмэгтэйчүүдийн, тархины, зүрхний, хэвлийн/
- Гэмтэл согогийн тусламж үйлчилгээг нэн шаардлагатай иргэдэд /хорт хавдартай, хавдар нь дахисан, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг, яаралтай үеийн хагалгаа/ тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дадлагажуулах, зааж сургах, мэргэжил арга зүйгээр хангах юм.
Сэтгэгдэл: