Эрүүл мэнд | 2026-08-25
Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийг барьж байна
А.Админ / 54
Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийг барьж байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн Ажлын албанаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Тус төвийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачилгаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр шийдвэрлүүлж, барилгын ажлыг “Тотал идеал” ХХК гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна.

Ажлын явц, чанар, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах ажлуудын талаар санал солилцож, барилгыг төлөвлөсөн хугацаанд чанартай дуусгах, хяналт тавих, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах төрийн бодлогын хүрээнд нийгмийн бүхий л үйлчилгээг тэгш хүртэх, хөгжих, суралцах, хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх хүртээмжтэй орчин чухал ач холбогдолтой юм.

Энэхүү төв ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөгжих, суралцах, ур чадвараа нэмэгдүүлэх, нийгмийн харилцаанд оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдэхийн зэрэгцээ тэдний бие даан амьдрах, нийгэмд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно.

Хүртээмжтэй орчин бол тэгш эрх, тэгш боломжийг хангах суурь нөхцөл юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог хангах, хүртээмжтэй дэд бүтцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит хөрөнгө оруулалтыг цаашид дэмжин ажиллана. 

Сэтгэгдэл: