Нийгэм | 2022-10-13
Орхон аймгийн 27 аж ахуйн нэгж Зээлийн батлан даалтын сангаас зээл авчээ 
Б.Бадамгарав / 218
Орхон аймгийн 27 аж ахуйн нэгж Зээлийн батлан даалтын сангаас зээл авчээ 

“Хүнсний хангамж, Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үеэр Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал “Зээлийн батлан даалтын сангийн бүтээгдэхүүн үйлчилгээ”-ний талаар танилцууллаа. Түүнчлэн хэрхэн хөнгөлөлттэй эх үүсвэртэй зээлд хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө. 
Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.
Энэ жил Орхон аймгийн 44 аж ахуй нэгж Зээлийн батлан даалтын сангаас зээл авах хүсэлт хүргүүлснээс 27 байгууллагад зургаан арилжааны банкаар дамжуулан зээл олгожээ. 
Энэ тоо нь Орхон аймгийн хувьд хангалттай биш бөгөөд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид арилжааны банкны шалгуурыг давахгүй байгаа учраас тус зээлд хамрагдаж чадахгүй байна гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэжээ. 
Улсын хэмжээнд Зээлийн батлан даалтын сангаас 1110 зээлдэгчдэд батлан даалт гаргажээ. 

Сэтгэгдэл: