Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Орхон аймгийн 2025 оны төсвийн төсөл”-ийг хоёр дахь удаа боловсруулж, Төрийн Аудитын байгууллагад хуулийн дагуу өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 2025 оны Төсвийн тухай хууль, түүнтэй хамтатган өргөн мэдүүлсэн хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан. Энэ сарын 12-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийг баталсан.
Үүнтэй холбоотойгоор аймгийн төсвийн хязгаарт өөрчлөлт орсон. Эхний удаа өргөн барьсан төсвийн 80 гаруй хувьд нь өөрчлөлт оруулсан гэдгийг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр онцоллоо. Тэрээр, 2025 оны төсвийн төсөлд иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх мөн иргэдээс хамгийн ихээр гарч буй саналыг үндэслэн эрчим хүчийг сайжруулах, инженерийн шугам сүлжээг шинэчлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төсвийн төсөлд тусгасан” гэдгийг тодотгов.
Төрийн аудитын байгууллага 2025 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргаж, холбогдох санал дүгнэлтийг энэ сарын 25-нд хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаанд танилцуулах юм.
Мөн аймгийн ИТХ-д аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэхээр 2025 оны төсвийн төсөлтэй хамт өргөн барьсан.
Сэтгэгдэл: