Эдийн засаг | 2024-01-24
Орхон, Булган, Хөвсгөл аймаг Хойд бүсийн хөгжлийг тодорхойлно
А.Админ / 359
Орхон, Булган, Хөвсгөл аймаг Хойд бүсийн хөгжлийг тодорхойлно

Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Хойд бүсийн хөгжлийн бодлого” төслийн танилцуулга Улаанбаатар хотод болж Орхон, Булган, Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг дарга болон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллага оролцлоо.

Мөн дээрх аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл солилцсон юм.

Хойд бүсэд багтаж буй Орхон, Булган, Хөвсгөл аймагт  аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал түлхүү хөгжсөн бөгөөд Монгол Улсын эдийн засагт онцгой хувь нэмэр оруулдаг.

Гурван бүсийн нийт хүн ам 300 мянга орчим,  бүсийн сүүлийн 10 жилийн ДНБ-ний өсөлтийн дундаж хурд 11.6 хувь байна.

“Хойд бүсийн хөгжлийн бодлого”-ын төслийн бичиг баримтад тусгахдаа нэгд, хүнд аж үйлдвэрийн цогцолбор, хоёр, хөдөө аж ахуйг дэмжсэн хөнгөн үйлдвэр, гуравт, аялал жуулчлал, дөрөвт, боомт худалдааны сүлжээг эдийн засгийн тэргүүлэх чиглэлдээ авч үзсэн байна.

Үүнтэй холбоотойгоор хэлэлцүүлэгт оролцогсод саналаа хэлж Хойд бүсийг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлд, нэгд, Аялал жуулчлал, хоёрт, Хүнд аж үйлдвэрийн цогцолбор, гуравт, Хөнгөн үйлдвэр, дөрөвт, Эрчимжсэн мал аж ахуй буюу газар тариалангийн салбарыг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарлаа.

 

Сэтгэгдэл: