Эдийн засаг | 2024-01-25
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж 36,1 тэрбум төгрөгийн зээл олгоно
А.Админ / 292
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж 36,1 тэрбум төгрөгийн зээл олгоно

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-аас энэ онд гурван төрөлд 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно.

Үүнд, нэгд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн  зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 29 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр таван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй  олгож үндсэн төлбөрөөс нэг жил хүртэл чөлөөлнө.

Хоёрт, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс орон нутагт түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 4,2 тэрбум төгрөгийг жилийн таван хувийн  хүүтэй,  таван жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жил хүртэл чөлөөлнө.

Гуравт, “Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг” үзүүлэхэд 2,9 тэрбум  төгрөгийн зээл олгоно. Энэ нь найман  жилийн хугацаатай  бөгөөд үндсэн болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой юм. Жилийн гурван хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс гурван жил хүртэл чөлөөлнө.

Зээлийн мэдээлэл болон бүртгэлийн хуваарийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас лавлана.

Сэтгэгдэл: